Таны хүүхэд 5 настай бол ЕБС-д бүртгэхгүйг анхаар

2017/05/01
Ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг энэ сарын 15-ныг дуустал зөвхөн ажлын өдрүүдэд хийх аж. Энэ оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 32623 хүүхэд элсэх юм.

Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх аж. Харин таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.

Мөн төрийн бус өмчийн сургуулиуд хамран сургах тойроггүй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй болон сургалтын төлбөрийн чадваргүй сурагчдаас тодорхой тоогоор төлбөргүй элсүүлэн сургах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа аж.

Бүрдүүлэх материал:

Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ.
Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна