АНУ-ын удирдсан цэргийн үйл ажиллагаанд 352 иргэд амиа алджээ

2017/05/01
2014 онд "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх Америкаар удирдуулсан олон улсын цэргийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш наад зах нь 354 энгийн иргэдийн амь үрэгдсэн талаар АНУ-ын Батлан Хамгаалах яам 4-р сарын 30-нд мэдээллэв. 2014 оны 8-р сараас 2017 оны 3-р сар хүртэл, Америкаар удирдуулсан олон улсын холбоо Ирак болон Сирид 20 мянга гаруй удаа агаараас дайралт явуулсны улмаас 352 энгийн иргэдийн аминд хүрсэн байна. Мөн 2016 оны 11-р сараас энэ оны 3-р сар хүртэл 45 энгийн иргэн агаарын дайралтын улмаас амь насаа алджээ.

2016 оны 8-р сард Америк, Иракийн хил дэх "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд агаараас цохилт өгөх ажлаа эхлүүлсэн бөгөөд мөн жилийн 9-р сард агаараас цохилт өгөх цар хүрээгээ Сири хүртэл өргөтгөж, мөн сард Америк зэрэг орнууд "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбоог байгуулсан юм. Америкаар удирдуулсан зэвсэгт хүчин энэ мэт энгийн иргэдийн аминд хүрч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа ба олон хүний амь үрэгдэж байгаагаас үзвэл энхийг сахиулагчид болон НҮБ-ын үйл ажиллагаа улам суларсаар байгаагийн дохио хэмээн эх сурвалжууд мэдээллээ. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна