Эрүүл мэндийн байгууллагуудад түгээмэл тулгамддаг үзлэг, оношилгооны цаг олголтыг хөнгөвчлөн, ачааллыг бууруулж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс 2016 оноос “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Уг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт дэвшүүлсэн ч ажил хэрэг болголгүй удсаар өнгөрсөн жилтэй золгосон.
БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчилгээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ.
эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл бичигдээгүй байна