Өнөөдөр болох үйл явдлууд

2017/05/04
10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд Шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн аюулгүй байдал сургалт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. Сургалтын үеэр хийн салбарт явуулж буй төрийн бодлого, тээвэрлэх автоцистерний бүтэц, үйл ажиллагаа ашиглалтын баллон, аюулгүй ажиллагааг, осол эндэгдэл зэрэг асуудлаар мэдээлэл авах боломжтой юм.

10.00 цагт Улаанбаатар дулааны сүлжээъ компанийн байранд МХЕГ-аас барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Утас: 99080298

10.00 цагт Шангрила зочид буудлын 1 давхарт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг зохион байгуулна.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийтийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11.00 цагт МН-Мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар болон Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

11.30 цагт МН-Мэдээллийн төвд Монголын үндэсний олимпийн хороо нь шинэчилсэн бүтцээр ажиллаад сар гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулна. Тэд өнгөрсөн долоо хоногт “Токио-2020” наадмын монголын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, элчээр Хакухо Даваажаргалыг томилсон билээ. 12.00 цагт Төрийн ордны А танхим буюу Чингис хааны нэрэмжит танхимд

12:00 цагт  Ардчилсан намын бүх гишүүдийн санал асуулгын дүнг албан ёсоор танилцуулна.

12.00 цагт МН-Мэдээллийн төвд Монгол Улсын Төрийн шагналт, академич Ц.Тойвгоо агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулж ШУА, Монголын шатрын холбоо, Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүдийн хамтран зохион байгуулах шатрын тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой.

12.30 цагт МН-Мэдээллийн төвд Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.


14.00 цагт Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд ъҮндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа”сэдэвт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал болно.

18.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд ъБаян-Өлгий аймгийн бага дунд боловсорлын өнөөгийн тулгамдсан асуудалъ сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгаас төрөн гарсан ШУ, боловсролын салбарын эрдэмтэн докторууд, УИХ-ын гишүүд оролцох болно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна