Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан.
Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ.
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна