Оюутнууд хулгайлах гэмт хэрэг илрүүлжээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлтэй хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан “Их засаг” их сургуулийн оюутнууд орон байр, автомашины эд ангийн хулгайн гэмт хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл бичигдээгүй байна