Г.Маралмаа цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэжээ

2017/05/04
Одоогоос нэг жилийн өмнө дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэрэг гарч нийгмийг сэрдхийлгэсэн.  Энэ хэргээр ял сонссон Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Шүүхийн шийдвэрээр Т.Цогтод 20 жил, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл цагдан хорих ангид хоригдож буй Г.Маралмаа гомдол гаргасан байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэрээ "Цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн" гэж гомдол мэдүүлжээ. 

Тодруулбал, Г.Маралмаа "Хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэжээ. Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс очиж камерийн бичлэг, үзлэг зэргийг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авсан аж. Мөн хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс тайлбар мэдүүлэг авсан байна. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлжээ. Дэслэгч Б-ийн тайлбарыг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж.

Г.Маралмаагийн гаргасан гомдлын дагуу уг хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна