Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа хэргийн материалтай танилцах явцдаа хүчиндүүлсэн гэх гомдол гаргасан талаар бид мэдээлсэн. Тодруулбал Баянзүрх дүүргийн шүүхийн байрны хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд дэслэгч Б-д хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргасан.
Гомдлын дагуу хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Тэрбээр "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлжээ.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа Б гэртээ амиа алдсан байдалтай олдсон байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр цагдаагийн алба хаагч залуу гэрээслэл үлдээсэн байжээ. Энэхүү хэргийг мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна