Дрэйк порно од бүсгүйг хүүхдээ авахуулахыг шаарджээ

2017/05/04
Дрэйкийг олон сайхан бүсгүйчүүдтэй учир ургуулдаг залуу гэдгээр нь фэнүүд нь андахгүй. Тэгвэл реппер залуу маань тун удахгүй аав болох уу гэх мэдээ олныг цочирдууллаа. Тэрээр оны өмнө дуучин Женнифер Лопезтой үерхэж буйгаа олонд зарласан ч сар хүрэхгүй хугацаанд хоёр тийш болсон. Салсан даруйдаа порно од бүсгүйтэй учир ургуулсан нь олны анхаарлыг татаад байсан юм.



Түүнтэй учир ургуулсан бүсгүйг Софи Бруссаукс гэдэг бөгөөд Дрэйкд хүүхэдтэй болсноо хэлэхэд нь реппер залуу үгүйсгэсэн байна. Тиймээс Нью Йорк хотын дэд шүүхэд хүүхдээ төрүүлэхийг дэмжих буюу зөвшөөрөх хүсэлт гаргажээ.



Софи Дрэйкийн ёс бус мессежийн зургийг авч олонд зарласан байна. Уг мессежэнд:

Дрэйк: Би чамайг аборт хийлгэхийг хүсч байна
Софи: Чамайг өөхшүүлэхийн тулд би хүүхдээ алж чадахгүй ээ, уучлаарай.
Дрэйк: Өөхшүүлэх ээ? Хараал идэг
Софи: Юу гэнээ?
Дрэйк: Чи өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байна, чи өөрийгөө мөнгө олно гэж бодож байна гэжээ.
 
Одоогийн байдлаар Софигийн хүүхдийг Дрэйкийнх мөн эсэхийг нотлох баримт байхгүй бөгөөд Дрэйкийн хуулийн зөвлөхүүд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа аж.    



Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна