​Брэд Питт “Эхнэртэйгээ нийлж, хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна”

2017/05/05

Жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолигоосоо салснаас хойш анх удаа салалтынхаа талаар ам нээжээ. Тэдний 11 жилийн хамтын амьдрал 2016 оны 10-р сард бүрмөсөн дуусгавар болсон гэдгийг жүжигчин залуу сая л нэг ухаарсан бололтой. 

Тэрээр саяхан GQ Style сэтгүүлд ярилцлага өгчээ. “Би цаг наргүй ажиллаж, өөрийгөө завгүй байлгахыг хичээж байна. Зүгээр л өөрийгөө маш аз жаргалтай байлгаж, гайхшруулж элдэвийг хийх хэрэгтэй. Учир нь би хэний ч төсөөлөлд багтамгүй ихээр шаналж, ганцаардаж байна” гэжээ. 



Питт одоо Холливууд дүүрэг дэх гэртээ амьдарч байгаа гэнэ. Учир нь хүүхдүүдийнх нь бага насных нь бүх дурсамжууд уг байшинл хадгалагдан үлдсэн аж.  

Брэд Питт архинд донтож, хар тамхи хэрэглэн зүй бус байдал их гаргасан учир Анжелина тэсгэл алдан хүүхдүүдээ аван явсан юм. Тиймээс Брэд эхнэр болон хүүхдүүдээ эргүүлэн авахын тулд архи, тамхи, мансууруулах бодисны хэрэглээгээ бүрэн хянаж, хэрэглэхээ зогсоожээ. 



Тэрээр мөн “Би гэр бүлээ аврахын тулд энэ бүхнийг хаяж чадсандаа баяртай байна. Яагаад жилийн өмнөөс хүн бүр намайг боль гэж хэлэхэд гарч чадаагүй юм болоо. Хүн өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлийн төлөө юу ч хийхэд бэлэн байдаг юм байна. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд асуудлаа дор бүр нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Хүүхдүүд бол энэ хорвоогийн хамгийн гайхалтай зүйл. Амьдралын утга учир. Тэд хорвоог бүхэлд нь гартаа атгасан мэт л байлгадаг. Үргэлж ямар нэг юмнаас тайлбар хүсдэг. Гэвч би дэндүү завгүй ажилдаа уягдаж, хүүхдүүдээ огт сонсдоггүй байсан. Одоо бүхнийг өөрчилмөөр байна” хэмээн ярьжээ. 


 


 Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна