Дональд Трамп Ойрхи Дорнод болон Европын орнуудаар айлчилна

2017/05/05
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын сүүлчээр Ойрхи Дорнод болон Европын олон оронд айлчилна гэж АНУ-ын Цагаан ордон 4-нд мэдэгджээ. Энэ нь түүний энэ оны 1-р сард ерөнхийлөгч болсны дараа хийх анхны айлчлал болно. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдэлдээ "Доналд Трамп эхлээд Саудын Арабад айлчилж, Саудын Арабын удирдагчтай терроризмд цохилт өгөх, хэт даврах үзэл сурталтай тэмцэх талаар ярилцаж, дараа нь Израйль, Палестинд айлчилж Израйль Палестины энхийн үйл явцыг ахиулах асуудлаар ярилцана. Доналд Трамп Ойрхи Дорнод дахь айлчлалаа өндөрлөсний дараа Ватиканд хүрч тэрээр Ромд Италийн ерөнхийлөгч Сержио Маттареллатай олон талт хамтын ажиллагаа, Америк Италийн хоёр талын харилцаа зэрэг асуудлаар зөвшилцөх болно. мөн Бельгийн нийслэл Брюссельд хүрч НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцон Европын холбоо, Бельгийн удирдагчтай хэлэлцээ хийх болно. Түүний дараа тэрээр бас Италийн Сицили аралд 7-ийн бүлгийн дээд уулзалтад оролцох болно" гэжээ. 
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна