БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт эхэллээ

2017/05/09

БНСУ-ын ерөнхийлөгчийн 19-р сонгууль орон нутгийн цагаар 9-ны өглөөний 6 цагт албан ёсоор эхэлж, БНСУ-ын сонгогч иргэд бүх улсын 13 мянга 964 санал оруулах цэгт саналаа өгч эхэлжээ. 

Энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нийт 15 нэр дэвшигч бүртгүүлснээс, хоёр нь эцсийн шатанд сонгуульд оролцохгүй болсноо зарласан юм. Эдүгээ ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Иргэний Ардчилсан намаас Мун Жэ Ин, Ардын намаас Ан Чол Су, Солонгосын эрх чөлөө намаас Хон Жун Хё, Шударга намаас Ёо Син Минь болон Дэвшилтэт шударга ёс намаас Шен Сан Зэн нар тус тус өрсөлдөхөөр нэр дэвшсэн юм. 

БНСУ-ын өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийг 2012 оны 12-р сарын 19-нд хийж байсан юм. Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд итгэл үл хүлээлгэж, тушаалаасаа бууснаас, БНСУ-ын ерөнхийлөгчийн уг сонгуулийг энэ оны 12-р сард хийхээр товлоод байсныг наашлуулан ийнхүү 5-р сарын 9-нд хийж байгаа аж. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна