Хятадад 5,6 баллын хүчтэй газар хөдөлжээ

2017/05/11
5-р сарын 11-ний 5 цаг 58 минутад хятадын Шиньжяний Кашгарын Ташкорган Тажикийн өөртөө засах нутагт 5.5 баллын хүчтэй газар хөдөлснийг Хятадын Газар хөдлөлт шинжилгээний станц шинжлэн нотолжээ. Албан ёсны мэдээгээр газар хөдлөлтийн улмаас 8 хүн нас барж, 11 хүн шархадсан байна.

Хятадын Газар хөдлөлтийн шинжилгээний станцын мэдэгдэж буйгаар энэ удаагийн газар хөдлөлт 8 мянган метрийн гүнд болсон бөгөөд төв нь умард өргөргийн 37.58 градус, дорнод уртрагийн 75.25 градуст, Памирын өндөрлөгийн зүүн өмнөд бүсэд болсон бөгөөд 20 километрийн эргэн тойронд 580 хүн, 50 километрт 6200 хүн амьдарч байжээ.
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна