Америк Оросын харилцаа сайжирна гэв

2017/05/12

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп  тус улсад айлчилж буй Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа, Америк Оросын харилцааг сайжруулах бодолтой байгаагаа мэдэгджээ. Трамп Америк, Оросын дундад, дорнод болон бусад бүс нутгийн мөргөлдөөний асуудлаар өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоо бий гэдгээ илэрхийлсэн юм.

Уг мэдэгдэлд Трамп "Америк, Орос хоёр улс Сирийн мөргөлдөөнийг эцэслүүлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглээд, энэ асуудлыг зохицуулахын төлөө чармайх болно" гэжээ.

Америкийн Төрийн Дипартментын албан мэдээнд Сирийн асуудалд хоёр тал НҮБ-аар төлөөлүүлж Сирийн улс төрийн үйл явцыг дэмжинэ мөн Украйны асуудлаар Теллерсон: "ОХУ Украйны асуудлаарх байр сууриа өөрчлөхгүй бол АНУ Орост тавьсан хоригоо цуцлахгүй" гэжээ.

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна