АНУ "Парисын хэлэлцээр"-ээс гарах уу?

2017/05/12
Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлчээр Италид болох Долоогийн бүлгийн дээд уулзалтын дараа, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх "Парисын хэлэлцээр"-ээс гарах эсэхээ шийднэ хэмээн мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Списер хэвлэлийн бага хурлын үеэр "Парисын хэлэлцээр"-ээс гарах эсэх тухай асуудлаар Дональд Трамп багийнхантайгаа удаан зөвлөсөн. Харин шийдвэрээ Италиас буцаж ирсэн хойноо зарлах болно гэжээ.

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна