Ким Кардашианы бяцхан охин папарациуд руу уурлав

2017/05/15

Нэрд гарсан хүмүүс гадуур явах бүртээ олны хараанд өртөж, папарациудын бай болж явдаг. Зарим нь үүнд уурлаж зурагчдыг зодож, бухимдалаа идэрхийлдэг. Мэдээж 7 хоногийн 24 цагийн турш үргэлж олны хараанд өртөнө гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Тэр тусмаа хүүхдүүдэд бүр ч хэцүү.
 

Үүний нэг жишээ бол саяхан Реппер Кейни Вест болон Ток шоуны од Ким Кардашиан нарын бяцхан охин Норд Вест папарацичдруу “Зураг авахаа боль!” хэмээн уурлажээ. Тэрээр өнгөрөгч ням гарагт ээжтэйгээ хамт Лос Анжелес дахь Мөхөөлдөсний музей үзэнгээ том мөхөөлдөс барин аз  жаргалтайгаар явж байжээ.  Харин папарацичид тэднийг хэсэг хором ч тайван байлгахгүйгээр зураг дарсар байв. Үүнд гурван настай бяцхан охин тэсгэл алдан уурласан бололтой юм. 
 

Нордын уурлаж буй зураг болон бичлэгийг харсан хүмүүс “Папарацичдад хяналт тогтоох хэрэгтэй!” гэсэн уриа гарган хайртай оддоо хамгаалах аян явуулахаар зэхэж байгаа гэнэ. 
 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна