Хөл хүнд Бритни Спирс хуримаа хийнэ

2017/05/15

35 настай дуучин Бритни Спирс 23 настай Сэм Ашгари хэмээх залуутай учир ургуулсан талаар мэдээллийг бид өмнө хүргэсэн билээ. Харин дуучин бүсгүйгийн хайрын романс тун хурдан үргэлжилж хуримынхаа товыг ярилцаж эхэлж байгаа талаар TMZ News сайтаас мэдээлжээ.  
 

Ийнхүү хурдан хуримаа хийх гэж яарч байгаагийн гол шалтгаан нь Бритни хөл хүнд болсонтой холбоотой хэмээн орын эх сурвалжууд мэдээлжээ. 
 

Бритни 2016 оны 10-р сараас эхлэн Перс гаралтай загвар өмсөгч залуутай болзож эхэлсэн юм. Түүний найз залуу Сэм Ашгари нь 1994 онд төрсөн бөгөөд Иранаас АНУ-руу дүрвэж ирсэн цагаач ажээ. Тэрээр инстаграмдаа 164000 гаруй дагагчтай бөгөөд Бритни Спирсийн 2016 оны 11-р сард гаргасан “Slumber Party” дууны клипэнд тоглосноос хойш олны хараанд өртөж эхэлсэн байна. 



 


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна