Шарлот гүнж төрсөн цагаасаа хойш 3 тэрбумаар хувцасласан

2017/05/16

Кембриджийн гүнж Кейт Миддлетон нь Их Британий хааны угсааны бэр бөгөөд загварын салбарт чухал нөлөө үзүүлдэг нэгэн юм. Тэрээр 2011 онд ханхүү Уиллиамтай гэр бүл болсноосоо хойш хүмүүсийн анхаарлын төвд цаг үргэлж өртсөөр ирсэн. Гэвч нэг ч удаа олны нүдэнд таагүй хувцаслаж харагдаагүй нь хадам эх Диана гүнжийн үлгэр дуурайлалтай холбоотой хэмээн загварын шинжээчид дүгнэдэг.



Түүний хувцаслалтууд тухайн сар, улирал болон жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн нь бичигдээгүй хууль болсон юм.. Их Британи гэлтгүй бусад орнуудын нөлөө бүхий баячууд, бизнесс эрхлэгч эмэгтэйчүүд Кейтын өмссөн хувцаслалтаас жишээ авдаг юм. 



Харин түүний охин хоёр настай Шарлот мөн л ээж, эмээ нарынхаа загварын чиг хандлагыг өвлөж авах бололтой. Хэдийгээр өөрөө сонголт хийж, хувцасаа тааруулж өмсөх хэмжээнд хүрээгүй ч бяцхан охин төрсөн цагаасаа хойш гурав гаруй тэрбум доллараар хувцаслажээ. 
 









Х.Нэргүй
Эх сурвалж: HarpersBazaar.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна