Агаарын дайралтын улмаас 40 гаруй энгийн иргэн амиа алдав

2017/05/16

Сирийн "Шам FM радио"-гийн мэдээлснээр, Хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх АНУ-аар удирдуулсан олон улсын холбоотны цэрэг Сирийн Deir ez-Zor мужийн Buka Myler хот руу агаараас довтолсны улмаас 40 гаруй жирийн иргэн амиа алдсан байна.

Тус радиогийн мэдээлснээр, Олон улсын холбоотны цэрэг агаарын довтолгоо хийсэн Deir ez-Zor мужийн Buka Myler хот "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа юм. Олон улсын холбоотны цэрэг сүүлийн үед Сирийн зүүн хойд нутаг руу олон удаа агаараас довтолжээ. Энэ сарын 10, 11-нд Deir ez-Zor, Аль-Raqqah муж руу агаарын довтолгоо хийсний улмаас 20 гаруй жирийн иргэн амиа алдсан байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна