​Хоолонд хэт донтсон бүсгүй хоёр жилийн хугацаанд 206 кг жин хаяжээ

2017/05/16
Дэлхий нийтээрээ даяаршиж буй өнөө үед таргалалт бол хамгийн чухал сэдвүүдийн нэг болж байгаа билээ. Таргалалттай тэмцэх олон арга байдаг ч амьдралд тэр бүр хэрэгжигдэх боломжтой аргууд цөөн билээ. Гэвч 300-400 кг жинтэй хүмүүс 60,70 кг болтлоо турж чадсан олон жишээ байдаг. Үүнтэй холбоотой нэг бодит жишээг танд хүргэе.

АНУ-ын Теннесий мужийн иргэн 34 настай Никки Вебстер 294 кг жинтэй байжээ. 
 

2015 онд TLC тв түүний амьдралын талаар нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Түүний таргалалтын гол шалтгаан нь завсар зайгүй юм иддэгтэй нь холбоотой ба өөр ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаан байхгүйг эмч нар дүгнэжээ. Тухайн үед нэвтрүүлгийг үзсэн хүмүүс Никкигийн замбараагүй таргалалтыг жигшиж, хэл амаар доромжилсоор байв. Харин жил хагас орчмын дараа Никкигийн хувьсал олныг алмайруулж орхижээ. 
 

Нэврүүлгийн дараа тэрээр гэртээ амьдрах боломжгүй болж Техас муж руу нүүн мэс засал хийлгэсэн байна. Тэрээр 206 кг жин хаяж, 25 кг арьс шатаажээ. 
 
Одоо Никки 93 кг жинтэй бөгөөд таргалалттайгаа тэмцсэний эцэст найз залуутай болж, амьдрал нь орвонгоороо эргэсэн талаар TLC тв-ийн нэвтрүүлгээр ярьжээ.
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна