15-ны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус тус мэдэгдэл гаргаж, Хойд Солонгосыг дахин баллистик пуужин харвасан явдалд хүчтэй байр суурь илэрхийлэв.
Антонио Гутерриш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Хойд Солонгосын энэхүү үйл ажиллагаа нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолоос няцаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлэл боллоо. БНАСАУ олон улсын үүрэг хариуцлагаа бүх талаар үүрч, цөмийн зэвсэггүй байх замдаа буцан ирэх ёстой гэж онцолжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна