Леонардо ДиКаприо дахин ганц бие боллоо

11 цаг 28 минутын өмнө
 

Оскарын шагналт нэрт жүжигчин Леонардог бид “Титаник” киноны Жекийн дүрээр андахгүй таних билээ. Тэрээр 2016 онд “The Revenant” киногоороо анхны Оскарын шагнал хүртсэн билээ. Леонардог хүмүүс сайн залуу, ээждээ элбэрэлт хүү, байгал орчин ногоон хөгжлийн идэвхтэй зүтгэлтэн, ногоон хоолтон гэх мэт амьдралын зөв хэв шинжийг өөртөө цогц бүрдүүлсэн нэгэн гэлцдэг.

Холливуудын хамгийн сайхан залуусын нэгд зүй ёсоор тооцогддог 41 настай Леонардо гэр бүлийн тал дээр тун нухацтай ханддаг. Тэрээр амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй ба хамгийн сайхан хүүхнүүдтэй нэр холбогдож 1-2 жилийн хугацаанд үерхдэг нормтой нэгэн.

Celebuzz мэдээллийн хэрэгслээр Леог хамгийн сүүлд үерхсэн 24 насай загвар өмсөгч Нина Адгалаасаа салсан талаар нийтэлжээ. Хосууд 2016 оны 5-р сард үерхэж эхэлсэн ч ийнхүү яг жилийн ой дээрээ хоёр тийш болжээ. Урьд өмнө нь тэрээр найз охидуудынхаа хэнийг ч ээжтэйгээ танилцуулж байгаагүй бөгөөд 11 сард Нинаг ээжтэйгээ албан ёсоор таницлуулж байсан нь түүнийг гэр бүл зохиохоор яарч байна хэмээн дүгнэхэд хүрч байв.

Леогийн ээлжит найз бүсгүйгээр хэн тодрох бол?


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна