Өмнөд Солонгос улс анх удаа эмэгтэй гадаад хэргийн сайдтай болно

Өчигдөр 14 цаг 54 минут

Өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ засгийн газрын сайд нар, Хөх ордны зөвлөхүүд нарыг нэр дэвшүүлэх буюу шинээр томилжээ. Эдгээрээс гадаад хэргийн яамны сайд Куан Хва Кан олны анхаарлыг татаж байна. Куан Хва Кан гадаад хэргийн яамны сайдаар томилогдвол БНСУ-ын гадаад хэргийн анхны эмэгтэй сайд болох юм.



Куан Хва Кан 1955 онд төрсөн, одоо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байна. Мүн Жэ Ин түүнийг олон улсын дипломат харилцааны салбарт тусгай мэргэжил, өндөр боловсролтой бөгөөд танил ихтэй, оюун ухаанаараа гадаад харилцааны олон асуудлыг зохицуулж чадна гэж үнэлсэн байна.



Мүн Жэ Ин БНСУ-ын Азийн их сургуулийн захирал Ким Дон Ён-ыг ерөнхий сайдын эдийн засгийн үйл хэрэг хариуцсан орлогч бөгөөд сангийн сайдаар нэр дэвшүүлсэн байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна