Өчигдөр буюу 5-р сарын 22-ны өдөр Английн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр хоёр удаа дэлбэрэлт болсжээ. Уг дэлбэрэлтийн улмаас 19 хүн назар дээрээ амиа алдаж, 50 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртсэн талаар BBC агентлагаас мэдээллээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 22 цагын орчимд болжээ.
Английн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналтын камеруудыг шалгаж, хэрэгтнүүдийг орон даяар эрэн сурвалжиж байна.
Уг хэрэг явдалд дуучин Ариана нилээн гүн шоконд орсон бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан "Харамсч байна. Намайг үнэхээр уучлаарай. Уучлалт гуйхаас өөр зүйл хийж чадахгүй байгаад уучлаарай” хэмээн жиргэж, фэнүүдээсээ уучлалт гуйжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна