Өнгөрөгч 5-р сарын 22-ны орой Манчестерт террорист халдлага гарсны дараа, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй улс даяар террорист заналхийллээс сэргийлэх зэрэглэлээ өндөржүүлэн "онц байдал"-ийн зэрэглэлд хүргэхээ мэдэгдсэн байна. Энэ нь Их Британи террорист аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх тухай тогтоосон хамгийн дээд зэрэглэл бөгөөд "цаашид гарч мэдэх аюул заналхийллээс сэргийлэх" зорилготой юм.
Тереза Мэй "Кобра" нэртэй Засгийн газрын онц байдлын хурлыг даргалан явуулж, терроризмд цохилт өгөх асуудлаар авч хэлэлцсэн байна. Хурлын дараа, тэрээр Манчестерийн хэрэг гарсан газар дээр нь хүрч ажлыг зохицуулжээ. Мөн өдрийн орой тэрээр Лондон уруу буцаж, засгийн газрын хурлыг дахин хуралдуулсан бөгөөд хурал дууссаны дараа террорист заналхийллээс сэргийлэх зэрэглэлийг өндөржүүлэхээ мэдэгджээ.
Тереза Мэй: "террорист заналхийллээс сэргийлэх зэрэглэлээ өндөржүүлээд хамгийн дээд хэмжээнд хүргэнэ. Энэ нь Их Британийн засгийн газар 5000 зэвсэгт хүчнийг бэлтгэж, парламент, засгийн газар, галт тэрэгний вокзал зэрэг гол газруудад цагдаагийн хүчин томилж, эргүүл хийлгэнэ" хэмээн мэдэгджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна