Toyota компани Skydrive хэмээх нисдэг төхөөрөмж бүтээдэг Cartivator компаниийг санхүүжүүлж, дэлхийн хамгийн анхны нисдэг автомашин бүтээх төслийг эхлүүлжээ. Төслийн санаачлагчдын үзэж буйгаар Skydrive нь 10 метрийн өндөрт 100 км/цагийн хурдаар нисэх боломжтой ажээ.
Тус төхөөрөмжийг 2020 оны Олимпийн наадам эхлэхэд цуврал бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх ба Олимпийн бамбарыг асаахад ашиглаж болно гэж тооцоолж байгаа ажээ. 2,9 м урттай энэхүү төхөөрөмжийг цахилгаан мотороор хөдөлгөх бөгөөд ердийн зам дээрээс хөөрч буух боломжтой гэнэ. Энэхүү төсөлд Toyota компани эхний ээлжинд 350 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж инженер техникийн ажилтнуудаар хангасан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна