Жендерийн тэгш бус байдал, арьс өнгөний ялгаварлал, нийгмийн бүлэг давхарга зэрэг олон хүчин зүйлсээс болж дэлхий дээр хүчирхийллийн золиос болж байгаа хэдэн мянган хүмүүс байдаг. Хүн бүрт эрх тэгш хувь тавилан оноогддоггүй болоод ч тэр үү бидний мэдэх дэлхийд алдартай олны танил хүмүүс ч мөн хүчирхийллийн золиос болж байжээ. Тэдгээр алдартнуудын тухай мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ.
1. Лэйди Гага
Өвөрмөц гаж стилтэй хэдий ч өөрийн үзэл бодол, байр сууриа тууштай хамгаалж чаддаг хүчирхэг дуучин бүсгүй Лэйди Гага 19 нас хүртлээ бэлгийн болоод сэтгэл санаа, бие физиологийн хүчирхийлэл дунд өсч торнижээ.
2. Габриэл Юнион
Габриэл 19 настайдаа дэлгүүрийн худалдагчаар ажилладаг байжээ. Гэтэл нэг шөнө дээрэмчид буу тулган орж ирэн дэлгүүрийнх нь бүх бэлэн мөнгийг дээрэмдсэн байна. Габриэл тухайн үед дэлгүүрийн кассан дээр ажиллаж байсан ба дээрэмчдэд мөнгөө өгөхгүй хэмээн зоригтойгоор хэлснийхээ хариуд зодуулж, хүнд бэртэл авч хэдэн долоо хоног эмнэлэгт ухаангүй хэвтэж байжээ.
3. Mary J Blige
Дуучин Мэри таван настайдаа хамгийн ойр дотны хүндээ тун хэрцгийгээр хүчирхийлүүлж байжээ.
4. Майк Тайсон
Тулааны мастер Майкыг хэн дээрэлхэж, хүчирхийлдэг байнаа? гэсэн бодол таны толгойд ч мөн төрсөн биз. Майкыг бага байхад нь гудамжинд нэгэн хөгшин эр дарамталж, зодсоноос гадна бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Майк тухайн үед дэндүү бага байсан учир нилээд гүн шоконд орж байсан ба хүчирхийлэгчийг дахиж хэзээ ч дахиж хараагүй гэнэ.
5. Мадонна
Цагтаа л хамгийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд багтаж явсан дуучин Мадоннаг хэн нэгэн бусармаг үйлдэлт хүний хүчирхийллийн бай болж байсан гэж хэн төсөөлөх билээ. Тэрээр багадаа бүжгийн дугуйланд явдаг байжээ. Нэг бороотой өдөр бүжгийнхээ хичээлд очиход сургуулийнх нь хаалга цоожтой байв. Бүхээгний утсаар бүжгийн багштайгаа ярих гэтэл түүнд бэлэн мөнгө байгаагүй ба нэг залуу түүнийг өөрийнхөө утсаар ярихыг санал болгожээ. Мадонна тэр үед хүн бүрийг өөр шигээ сайхан сэтгэлтэй мэт санаж, итгэдэг байсан тул залууг дагаж гэрт нь ортол байдал өөрөөр эргэжээ. Залуу Мадоннаг хүчирхийлэхээс гадна, тархинд нь хүнд бэртэл учруулжээ.
6. Памела Андерсон
Секс билэг тэмдэг гэгддэг Памела амьдралдаа олон удаа хүчирхийлэлд өртөж байжээ. Түүнийг бага байхад нь хүүхэд асрагч эгчмэд эмэгтэй нь байнга зоддог байв. Мөн түүний хамгийн сайн найзын ах нь хэд хэдэн удаа гудамжинд хүчирхийлж байжэ. Хүнд амьдралыг туулсан Памелагийн анхны найз залуу нь ч мөн найз нартайгаа нийлж хэд хэдэн удаа бүлэглэн хүчирхийлж байжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна