​Египетэд зорчигч тээвэрлэсэн автобус халдлагад өртөж 26 хүн амь насаа алдлаа

2017/05/27

Египетийн өмнөд нутгийн Миняа мужид хоёр нийтийн автобус 26-нд хэн болох нь үл мэдэгдэгч зэвсэгт этгээдийн дайралтад өртлөө. Египетийн үндэсний телевизийн мэдээлснээр, уг дайралтад 26 хүн амь насаа алдаж, 25 хүн шархаджээ.

Миняа мужийн аюулгүйн ажилтны Синьхуа агентлагт хэлснээр, халдлагын үеэр сүмд мөргөл хийх гэсэн Соптикийн Христийн шашны мөргөлчид тээсэн хоёр автобусыг 10 гаруй зэвсэгт этгээд хоёр машинаар замыг нь хашиж зогсоогоод мөргөлчдийг буугаар шүршин бууджээ. Өдгөө гэмтэж бэртсэн хүмүүсийг ойр хавийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна. 
 
Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна