“Facebook” компанийг үндэслэгч Марк Цукерберг Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгааллаа.
62.3 тэрбум долларын хөрөнгөтэй буюу дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр тавдугаарт ордог тэрбээр 2004 онд “Фэйсбүүк” компанийг байгуулсныхаа дараа Харвардын их сургуулийг орхиж байсан аж.
Тэрбээр Харвардын их сургуулийн 366 дахь удаагийн төгсөлтийн баярын үеэр төгсөгчдөд хандан үг хэлэхдээ “шинэ ажлын байрыг бий болгоод зогсохгүй шинэ мэдрэмжийг төрүүлэх”-ийг уриалжээ.
Улс төрд хөл тавихын тулд Цукерберг Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байж магадгүй гэж улс төр шинжээчид үзэж байна.
Тэрбээр үг хэлэх үеэрээ “бид маш тогтворгүй цаг үед амьдарч байна. Бидний тэмцэх цаг ирсэн байна. Эзэрхэг ёс, салан тусгаарлах үзэл болон үндсэрхэг үзлийг сөрж, эрх чөлөө, ил тод байдал болон дэлхийн хамтын нийгэмлэгийн төлөө тэмцэх хэрэгтэй” гэжээ.
Их сургуулийн дотуур байрныхаа өрөөнд анх үүсгэн байгуулсан “Facebook” хэмээх түүний нийгмийн сүлжээг өдгөө өдөрт 1.9 тэрбум гаруй хүн ашиглаж байна.
2004 онд “Facebook” үүссэнээс хойш “Twitter”, “Snapchat” болон “Instagram” зэрэг нийгмийн сүлжээнүүд ар араасаа гарч ирсэн билээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичигдээгүй байна