Орландо Блүүм эхнэр хайж байна

2017/05/29

Холливуудын сайхан залуу “Бөгжний эзэн” киноны элфийн дүрээр алдартай жүжигчин Орландо Блүүм хоёр жилийн өмнө эхнэр Миранда Керрээсээ салсан билээ. Миранда Керр нь Викториа Секретийн загвар өмсөгч бөгөөд “Snapchat”-ийг үүсгэн байгуулагч Эван Спигелтэй өчигдөр хуримаа хийсэн юм.



Мэдээж хуучин эхнэрээ өөр эр хүнд алдана гэдэг жүжигчин залуугийн хувьд амаргүй даваа байсан нь тодорхой. Тэрээр энэ талаар bazaar сэтгүүлд “Тэд одоо хуримаа хийж байгааг харж байгаа биз? Би эхнэртэй болохыг хүсч байна. Намайг халамжлах хүн хэрэгтэй. Гэхдээ энэ атаархсан хэрэг биш шүү” хэмээн ярьжээ.



Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна