Английн үндэсний теннисний талбайд гал түймэр гарчээ

2017/05/30

Уимблдоны теннисний тэмцээн явагддаг Бүх Английн теннисний клубын бэлтгэл сургуулилтын талбайд гал гарчээ. “Гал түймэрт нэг тонн орчим барилгын материал, 20 хав.дөр. м ногоон байгууламж, зөөврийн павильон өртсөн” гэж Лондон хотын Гал түймэртэй тэмцэх алба мэдэгджээ. Түймрийг унтраахад дөрвөн машин, 21 гал сөнөөгч дайчлагдсан байна.

Гал түймрийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ба мөрдөн шалгалт явагдаж байгаа аж. Уимблдоны “Twitter” дэх албан ёсны хуудсанд мэдээлснээр, гал түймэр Уимблдоны тэмцээн болдог нэг номерын теннисний талбайгаас холгүй гарчээ. Уимблдоны тэмцээн бол "Их дуулга" цуврал дөрвөн тэмцээнээс хамгийн анх зохиогдож эхэлсэн тэмцээн юм. Энэ оны Уимблдоны үндсэн тоглолтууд 7 дугаар сарын 3-нд эхэлж, 7 дугаар сарын 16-нд дуусна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна