Лондонгийн террорист халдлагатай холбоотой 12 сэжигтнийг баривчиллаа

2017/06/06

3-ны орой Лондонд болсон террорист халдлагатай холбоотой 12 сэжигтнийг баривчилж, одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байна гэж Их Британийн цагдаагийн газар мэдээлэл өглөө.

Тус өдөр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Лондонгийн гүүр зэрэг газарт террорист халдлага гарсан нь Их Британи хэт даврагч үзлийг "өөхшүүлж" байгаагаас болсон юм. Одоо терроризмд "шинэ хандлага" үүсэж байна. Иймээс Их Британи терроризмын эсрэг ихээхэн арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Түүнчлэн тэрээр, энэ сарын 8-нд хийхээр товлоод байсан парламентын сонгуулийг мөн тэр цагт нь хийх болно гэжээ.

4-нд "Исламын улс" хэт даврагч бүлэглэл түүнтэй холбоотой Амак агентлагаар дамжуулан, нэг хоногийн өмнө гарсан Лондонгийн террорист халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгджээ.

Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна