Ажлаасаа халагдсан эр хамтран ажиллагсдаа буудан хөнөөжээ

2017/06/07

​АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод үйлдвэрээс халагдсан Жон Роберт Нойманн гэгч 45 настай нэгэн залуу хагас автомат буу болон хутгаар зэвсэглэн өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн барилгад нэвтрэн ороод таван хүнийг буудан хөнөөж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр гарчээ.

Залуудаа АНУ-ын армид алба хааж байсан түүнийг үйлдвэрийн захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас нь халсан аж. Энэ хэргийг “террорист халдлага биш” гэж үзэж байгаагаа цагдаа нар хэлэв.

Хохирогчдыг голдуу толгойн тус газар нь буудан хөнөөсөн байжээ. Гэмт этгээдэд галт зэвсэг эзэмших тусгай зөвшөөрөл байгаагүй аж. Мариухан хэрэглэсэн, согтуугаар жолоо барьсан зэрэг хэргээр түүнд өмнө нь ял оноож байжээ.

Орландо хотод ижил хүйстнүүдийн “Pulse” шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд 49 хүнийг буудан хөнөөсөн хэрэг одоогоос жил гаруйн өмнө гарч байсан билээ. Энэ нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр нэг дор хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг байсан юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна