АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зочид буудлын сүлжээ хэрэглэгчдийн сегментээ өөрчилж, дундаж орлоготой үйлчлүүлэгчид рүү хандаж эхэлсэн байна. "Trump Hotels" сүлжээний шинэ салбарууд "American Idea" нэртэй төдийгүй эхний ээлжид жижиг хотуудад барихаар төлөвлөгджээ.
Тухайлбал, эхний гурван салбар нь Кларкс-Дейл, Грийнвилл болон Кливлэнд хотуудад байгуулагдах аж. Үүнээс гадна "American Idea" сүлжээ зочид буудлууд "Trump Hotels"-ээс харьцангуй хямд байхаар төлөвлөгджээ. Энэхүү зочид буудлын өрөөнд нэг шөнө хоноход 100-1000 ам.доллар байх төдийгүй Миссисипи дэх буудлын өрөөний үнэ 65 ам.доллараас эхэлж байгаа аж.
Хэдий тийм боловч шинээр сүлжээ зочид буудал барих ажлыг зарим шүүмжлэгчид сөргөөр хүлээн авч байна. Учир нь Дональд Трампыг Ерөнхийлөгчийн ажилдаа анхаарахгүй байгаа, мөн хувийн бизнесийн ашиг сонирхлоо орхиогүй гэж үзэж байгаа юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна