Ариана Гранде аялан тоглолтоо үргэлжлүүлнэ

2017/06/08

Английн Манчестэр хотын Арэна цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэр хоёр ч удаа бөмбөг тэсэрч 22 хүн амь үрэгдэж, 59 хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Ариан Гранде уг хэрэгтэй холбогдуулан зургадугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Лондон болон Европын хотуудад хийхээр төлөвлөсөн тоглолтуудаа цуцалсан байна.

23 настай дуучин бүсгүй хэд хоногийн өмнө халдлагад өртсөн хүмүүс болон, амиа алдагсдын гэр бүлд зориулан Америкийн урлагийн поп ододтой хамтран Манчестер хотноо дахин тоглолт хийсэн юм. Уг тоглолт 13 сая долларын ашиг олсон байна. 
 
Тэрбээр өчигдөр өөрийн инстаграм хуудсандаа Парис хотод ирсэн зургаа нийтэлсэн бөгөөд аялан тоглолтоо үргэлжлүүлнэ гэдгээ фэнүүддээ дуулгасан байна. 

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна