1906 онд төрсөн Америк гаралтай алуурчин Эд Тёдор Гэйн. Түүний гэрийн ойролцоо газарт булаатай цогцос, мөн хохирогчдын арьс, яс, зөөлөн эдээр хийсэн хэрэглэлүүд гарч ирсэн байдаг.
Тэрээр 77 насандаа Мендотагийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвд нас барсан ажээ. Тэрээр нэг ахтай байсан юм.Түүний амьдралаас сэдэвлэсэн маш олон ном зохиол, кино дэлгэцийн уран бүтээлүүд байдаг. Тэдгээрийг дурдвал: ‘’Америкийн аймшигт явдлууд’’- хоёрдугаар бүлэг; ‘’Хурга майлахаа болино’’; ‘’1000 цогцосны байшин’’, ‘’Сэтгэцийн өвчтөн’’ гэх мэт.
Түүний ээж Лютерийн сургаалаар хөвгүүдээ хүмүүжүүлж, хорвоо ертөнцийн мөнх бусын тухай, бүх эмэгтэйчүүд байгалаасаа биеэ үнэлэгч байхаар заяaгдсан, чөтгөрийн гар хөл болсон амьтад хэмээн сургадаг байжээ. Ах Хенри, аав нь зүрхний шигдээсээр нас барж, түүний ээж 67 насандаа өөд болоход Эд хорвоо дээр ганцаархнаа үлджээ.
Тэрээр ээжийнхээ үхэлд тун харамсаж сэтгэцийн өвчтэй болсон гэдэг. Ээж нь түүний цорын ганц хайр, цорын ганц найз нь байж. Залуу насандаа хөршүүдийнхээ хүүхдүүдийг асарч мөнгө олдог байсан залуу аймшигт алуурчин болоход ээжийнх нь үхэл маш ихээр нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Тэрээр оршуулгын газарт булсан хүний хүүрийг хулгайлж гэртээ авчран эрээ цээргүй ''бүтээлүүдээ'' урладаг байсан байна. Мөн хоёр охины үхэлд түүнийг буруутгадаг.
Тэр ээжийнхээ үхлийн дараа эмэгтэй хүний хувцас арьсаар урлаж эхэлсэн. Түүнийгээ өмсөөд ээжийнхээ арьсанд дулаацаж байгаа мэт мэдрэмж авна гэж бодсон хэмээн хэлжээ.
Эд Гэйний бага ангийн багш хэлэхдээ ‘’Эд маш этгээд авиртай хүүхэд байсан. Жишээ нь тэр гэнэт инээж, гэнэт зогсдог. Яг л өөрийнхөө ярьсан онигоонд инээж байгаа мэт. Маш ичимхий, зожиг хүүхэд байсан’’ гэж мэдүүлсэн байдаг.
Шинжээчид түүний гэрээс:
- Хүний мөчилсөн цогцос
- Эмэгтэй хүний хумснууд
- Хөлний арьсаар хийсэн өмд
- Сандлын бүрээс
- Хүний гавлын ясаар хийсэн аяга гэх мэт хүний санаанд ч оромгүй зүйлсүүдийг олжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна