Бүдүүлэг хүмүүстэй учраа олох 5 арга

2017/06/18
Бид алхам тутамдаа хүмүүстэй харилцаж, тэдэнтэй учраа олох шаардлага тулгардаг

Зарим хүмүүс ямар нэг зүйл өөрсдийнх нь бодож байснаар болохгүй бол түрэмгий авирлаж,  өө сэв хайж, бусдад уураа гаргаж эхэлдэг. Мэдээж бүдүүлэг хүмүүстэй учраа олох амаргүй, тиймээс танд тэдэнтэй маргалдалгүйгээр эелдэг, зөв замаар ойлголцоход туслах аргуудыг доор өгүүлье.



‘’Баярлалаа!’’

Баярлалаа гэж хэлэх бүдүүлэг хүнд өөрийгөө тэдний адил авирлахгүйгээр энэ маргааныг төгсгөж байгаагаа ойлгуулах хамгийн энгийн арга. Би таны бүдүүлэг гэдгийг ойлголоо, баярлалаа, баяртай.

‘’Би таны харах өнцгийг ойлгож байна аа..’’

Та ингэж хэлснээр нөгөө хүндээ насанд хүрэгчид шиг асуудлаа шийдэх хэрэгтэйг ойлгуулж, тэдний адил бүдүүлэг харьцахгүй гэдгээ мэдэгдэж байгаа хэрэг.



‘’Энэ яриаг ингээд дуусгая’’

Зарим тохиолдолд яриаг дуусгах нь цаашид гарах аюултай үр дагавруудаас сэргийлэх хамгийн зөв арга байдаг. Хэрүүл маргаанаар дуусах яриаг түрүүлээд дуусгахад буруу зүйл байхгүй шүү дээ.


‘’Таны зөв’’

Мэдээж тэр хүний зөв биш байсан ч ингэж хэлсэний тань дараа уурлаад бүдүүлэг авираа үргэлжлүүлэн гаргасаар байх хүн байхгүй болно. Тэднийг чимээгүй болгох хамгийн сайн арга.



‘’Инээ’’

Зарим зүйлсийг тэдний адил хүндрүүлж авч үзэхгүй байгааг тань ойлгох болно. Мөн хүүхэд шиг авирлахаа больж бүдүүлэг зангаа татна гэдэгт итгэлтэй байж болно. 

С.Тэргэл

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна