Йемен улсад 100 мянга гаруй хүн холерын халдвар авчээ

2017/06/19

Йемен улсад энэ сард холер буюу булчин задрах өвчинд нэрвэгдсэн хүний тоо 100 мянга хүрч, 789 хүн тус өвчний улмаас нас баржээ. 6-р сарын 7-8-нд шилжих шөнийн 24 цагийн байдлаар өвчтөний тоо 5620-оор нэмэгдэж, нийт 101 мянга 810 хүнд халдаж, тус өвчний улмаас нас барсан хүний тоо 43-аар нэмэгдэж, нийт 789-д хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн 3 хоногтл гэхэд 103 хүн нас баржээ. 

Тус улсад энэ онысүүлчээр холер өвчин дэлгэрч, дараа нь хэсэг хугацаанд тогтоон барьж чадсан боловч энэ жилийн 4-р сард дахин дэлгэрчээ. ДЭМБ, урт хугацааны дайн мөргөлдөөн, түүнээс болсон дэд бүтцийн сүйдэл, ундны усны хангамж, эрүүл мэндийн систем сүйрсэн зэрэг нь өвчин дэлгэрэх шалтгаан болсон талаар мэдээлэжээ. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна