Шинзо Абе суудлаа өгөх үү?

2017/06/21

Сүүлийн үед эрх баригч нам олон түмний эсэргүүцлийг үл хайхран, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шийтгэх хуулийн өөрчлөлт оруулсан төслийг хүчээр баталсан, Абе найзынхаа Каке институт байгуулахад зөвшөөрөл олгосон зэрэг асуудлаас болж Абегийн засгийн газрын рейтинг эрс унаж байгаа юм.

Image result for shinzo abe

Японы ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, олон нийтийн бухимдаж байгаа асуудалд хариу өгчээ.  19-нд болсон хэвлэлийн бага хуралд Шинзо Абе иргэдийн бухимдаж байгаа асуудалд анхаарал хандуулаагүйгээс болж тэдний итгэлийг алдаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч асуудалд шууд хариу өгөлгүй, энэ бүхэн сөрөг хүчний хийж байгаа хар пиар мөн, ахин дахин тайлбарлаж байж иргэдийнхээ итгэлийг эргүүлэн авна гэсэн ч хэзээ, хаана, ямар аргаар тайлбар хийхээ хэлээгүй байна.

Image result for shinzo abe

Тиймээс олон нийтийн эсэргүүцэл даамжрах тусам Шинзо Абегийн байр суурь ганхаж, албан тушаалаа ч өгч болзошгүй гэдгийг BBC агентлаг мэдэллэв.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна