Доналд Трамп Энэтхэгт тосгонтой болжээ

2017/06/25

Энэтхэг улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Моди ирэх долоо хоногт АНУ-д айлчлал хийхээр бэлтгэж байгаа. Энэ айлчлалыг угтан Энэтхэг улсын Засгийн газар Харьяна муж дахь Марора тосгоныг Трампын нэрээр нэрлэжээ. Тосгон руу орох хаалганы дэргэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын инээж буй том зургийг байрлуулжээ. Зурган дээр “Трампын тосгонд тавтай морил” гэж бичсэн байна. Түүнчлэн улс төрчийн зурагтай ханын самбаруудыг тосгонд олноор байрлуулсан байна.

Ард иргэдийн эрүүл ахуйг дээшлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Энэтхэгийн нэгэн төрийн бус байгууллага Доналд Трампын айлчлалыг угтан, нэгэн тосгоны нэрийг өөрчилж, Трампын нэрэмжит болгох санаачилга гаргажээ. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди ирэх даваа гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах юм.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна