Зүрхний шигдээс өвчний тухай заавал мэдэх ёстой зүйлс

2017/07/10
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг билээ. Зүрхний шигдээс бол яаралтай тусламж шаардлагатай байдаг маш аюултай өвчин юм. 

Таны биеийн дулаан нэмэгдэх үед зүрхний шигдээс үүсэх эрсдэл нэмэгддэг. Дотоод эрхтнүүдийг гэмтээж үхлийн аюулд хүргэдэг энэхүү өвчний талаар мэдээллийг хүргэе.

Гадаа халуун байх үед таны бие хөлс ялгаруулах зарчмаар дотоод эртхнүүдийг сэрүүн байлгадаг.  Гэвч заримдаа гадаа үнэхээр халуун чийгтэй бүгчим үед зөвхөн хөлөрч биеийнхээ эрхтнүүдийг сэрүүн байлгах хангалтгүй байдаг.  Гадаа хэт халж, та хөлс ялгаруулж эрхтнүүдээ хэвийн хэмд байлгаж чадахгүй болсон тохиолдолд зүрхний шигдээс тохиолдох магадлал ихэсдэг.

Хижээл насны хүмүүс, хүүхдүүд, ужиг өвчтэй хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүмүүс мөн тамирчид, биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүст зүрхний шигдээс тохиолдох магадлал их байдаг байна.

Наранд түлэгдсэн, шингэний дутагдалд орсон мөн согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглэсэн хүмүүс хэт халуунд гадаа удаан байхаас сэргийлэх хэрэгтэй.

Та доор дурдсан зүрхний шигдээсийн өмнөх шинж тэмдгүүдийг уншснаар өөрт болон бусдад туслаж, зүрхний шигдээсээс сэргийлэх боломжтой.
  • Биеийн температур 39ºС –ээс дээш болсон бол
  • Арьс халуун, улайсан, хуурай болон чийгтэж байвал;
  • Цусны даралт хурдсаж, амьсгаа түргэссэн бол;
  • Толгой өвдөж байвал;
  • Толгой эргэж байвал;
  • Дотор муухайрч, бөөлжвөл;
  • Зан авир өөрчлөгдөж ууртай, түрэмгий болсон бол;
  • Эрүүл саруул ухаанаа алдаж дэмийрч эхэлбэл;
  • Багтрах шинж тэмдгүүд илэрч байвал даруй сэрүүн газарт орж, түргэн тусламж дуудна уу.
Хэрвээ хэн нэгэнд зүрхний шигдээсийн дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч байвал:
  • Түргэн тусламж дууд.
  • Хүйтэн газарт оруул.
  • Гарын доор байгаа зүйлээрээ тус хүнийг аль болох хурдан хугацаанд сэрүүцүүл.Хүйтэн ус, мөс зэргийг ашигла.
  • Хэрвээ өвчтөн ухаан алдаж, амьсгалахаа боливол нэн даруй хиймэл амьсгаа хий.
  • Ханиадны эм өгч болохгүй.
  • Каффейн болон спирт агуулсан уух зүйл өгч болохгүй.
  •  Хэрвээ хүн ухаангүй болж, бөөлжиж байгаа бол аманд нь юу ч хийх хэрэггүй. Ус уулгаж, эм өгөх гэсэн оролдлого хийхгүй байхыг анхааруулжээ. 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна