Өнгөрсөн ням гаригт буюу 12 дугаар сарын 31-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарчээ. Тодруулбал, гал гарсан тухай мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 15:00 цагийн үед ирсэн байна.
Бидэнд ирсэн мэдээллээр тус уурхайн төслийн талбайд байрлах хувцасны агуулах шатаж, ОБЕГ-ын гал сөнөөгчид шуурхай ажиллаж галыг унтраажээ.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарах юм байна.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна