Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй

2018/01/02
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн зогсоожээ.

Үүнтэй холбоотойгоор иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах болж буй юм.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн.

Гэвч тус байгууллагын 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Эх сурвалж: ОӨУБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна