Вайнона Райдер L'Oréal Парисийн нүүр царай болно

2018/01/08
Хайчин гарт Эдвард кинонд Холливудын сайхан залуу Жонни Депийн хамт тоглож байсан мөнхийн залуу Вайнонаг бид хэдэн жилийн өмнө хүүхэд залуусыг байлдан дагуулаад буй ''Stranger things'' цувралд бүтээсэн дүрээр нь илүү сайн мэднэ.  Тэгвэл Вайнона Лореалийн үс арчилгааны бүтээгдэхүүний сурталчилгааны нүүр царай болсон гэдгээ нэгдүгээр сарын 7-нд болсон кино урлагийн Алтан бөмбөрцөг наадмын үеэр зарлалаа. 

Холбоотой Зураг

Түүний сурталчлах бүтээгдэхүүн нь үсний индүү, сэнс зэргээс үүдэх гэмтлийн эсрэг ''Comeback'' нэртэй бүтээгдэхүүн юм. Лореал компаний АНУ-д явуулсан судалгаагаар 10 эмэгтэй тутмын 9 нь үсний гэмтэлтэй байна гэж гарсан байна. 

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна