“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна. Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж байгаа талаар тус үйлдвэрийн газраас мэдээллээ.
Мөн цаашид тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй тоотой уялдуулан гаалийн хяналтын лацыг олгох талаар гаалийн байгууллагуудтай хамтарч, 2018 онд экспортоор гаргах нүүрсний хэмжээг УУХҮЯ-аас авах саналаа хүргүүлсэн байна. Ингэснээр экспортлох нүүрсний хэмжээг тээвэр төлөвлөлтдөө уялдуулснаар нүүрс тээвэрлэлтийн явцад аливаа хүндрэл, дараалал үүсэхгүй байх боломжтой аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна