УДЭТ болон Блюмон төвийн гаднах талбайг иргэдэд зориулж тохижуулах ажлын хэсэг байгуулагджээ

2018/09/07
Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудыг татан буулгах Хотын даргын захирамж гарсан.

Харин энэ талбайд иргэдийн амарч зугаалах орчинг бүрдүүлэх юм.

Орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу дээрх хоёр талбайг тохижуулах ажлын хэсэг өчигдөр байгуулагджээ.

Түүнчлэн Хотын ерөнхий менежер тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд үүрэг болгосон байна.

 
Эх сурвалж: УБ хотын захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна