Манай улсын Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 1-нээс эхлүүллээ.
Дорнод-Манжуур-Дорнодын чиглэлийн автобус өдөр бүр 07.30 цагаас Дорнод аймгийн Автотээврийн төвөөс хөдлөх юм. Өмнө нь 9 жилийн судалгаа, тээвэрчдийн хичээл зүтгэлийн үр дүнд уг олон улсын шинэ тээврийн шугамыг өнгөрсөн онд нээж байсан боловч тодорхой хугацаагаар зогсоод байсан юм. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуурыг зорих үйлчилгээг Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсон юм.
Шинэ чиглэлэд Монголын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж 7 хоногийн даваа, лхагва, баасан гаригт том оврын автобус зорчигчдыг тээвэрлэж байсан юм. Цаашдаа энэ чиглэлд зорчих иргэдийн тоо ихэсвэл долоо хоногийн 5 өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой аж. Зорчих тасалбарын үнэ 44.000 төгрөг байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна