“Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” өдөрлөгийг зохион байгууллаа

2018/11/02
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Номин Холдинг” ХХК-ийн Эрх зүйн газартай хамтран хувийн хэвшлийн 5 компаний 150 гаруй удирдах албан тушаалтанд  “Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе”  уриан дор тус компанийн сургалтын  танхимд  өдөрлөгийг зохион байгууллаа.   Өдөрлөгийг нээж,Тамгын газрын дарга Н.Чулуунжав үг хэлж сургалтыг  хүний нөөцийн ахлах мэргэжилтэн О. Солонго зохион байгуулуулав.

Тус өдөрлөгөөр  Иргэдийн төлөөлөгчөөр ямар хүн шүүх хуралдаанд оролцдог түүний эдлэх эрх үүргийн талаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” мөн тус шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажлын товч дүн мэдээ, шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар танилцуулж, гарын авлага материал тараан сурталчилж ажиллалаа.



Сургалт, өдөрлөгийг зохион байгуулснаараа иргэдийн дуу хоолой, үүрэг оролцоо шүүхэд хүрч, эрх зүйн мэдлэг дээшлэж, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байх, шударга ёсыг тогтооход чухал ач холбогдолтой ӨДӨРЛӨГ болж өндөрлөлөө. Хэвлэл мэдээллийн байгууллагаас NTV телевиз сурвалжлага хийж олон нийтэд хүргэлээ. Мөн Улсын Их дэлгүүрийн гадна байрлах дэлгэцэд өөрсдийн бэлтгэсэн видео тус тус цацлаа. 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газар
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна