Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо Азийн Хөлбөмбөгийн Холбооны 28 дахь удаагийн их хурал боллоо. АХБХ-ны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэгч 5 бүсийн Хөлбөмбөгийн Холбоодын удирдлагууд тус хуралд уригдаж, дүрмийн өөрчлөлтүүдийг батласан юм. 28 дахь удаагийн АХБХ-ны их хуралд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино мөн уригдсан юм. Энэ удаагийн хурлаар АХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ингэснээр Монгол улс Ази тивд илүү өргөн хүрээнд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ажиллах боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна