Конор Макгрегор Мадам тюссогийн музейд заларчээ

2018/11/12
Ирландын холимог тулаанч Конор МакГрегорын лааны тосон баримал Америкийн Нью-Йорк хот дахь Мадам Тюссогийн музейд тавигджээ. Конор тус музейд заларсан хоёр дахь холимог тулаанч болж байгаа юм. Түүнээс өмнө UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Чак Лидделлийн баримал тавигдаж байв. Конорын баримлыг музейн спортын хэсэгт Криштиану Роналду, Лионель Месси, Мухаммед Али зэрэг алдарт тамирчдын дэргэд байрлуулсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна